Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урт цагааны түрээслэгчид байраа нураалгахгүй гэнэ

Жуулчны гудамж дахь “Урт цагаан”-ы барилгыг өнгөрөгч сарын 30-нд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар авч хэлэлцэн нурааж оронд нь шинээр байгууламж барихаар болсон.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урт цагааны түрээслэгчид байраа нураалгахгүй гэнэ
Урт цагааны түрээслэгчид байраа нураалгахгүй гэнэ. Зураг: МҮОНРТ

Жуулчны гудамж дахь “Урт цагаан”-ы барилгыг өнгөрөгч сарын 30-нд Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит хурлаар авч хэлэлцэн нурааж оронд нь шинээр байгууламж барихаар болсон. Одоогийн байдлаар уг барилгыг 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж нийслэлийн Өмчийн харилцааны газартай хийсэн гэрээний дагуу түрээсэлж 700 гаруй хөдөлмөр эрхлэгчдийг ажлын байраар хангаж байна. Тиймээс ерөнхий түрээслэгчид болон хөдөлмөр эрхлэгч иргэд ажлын байраа нураалгахгүйн төлөө нэгдээд байна. Тэд баригдаад 50 жил болсон чанарын шаардлага хангаж буй эл барилгыг иргэний хуулийн дагуу давуу эрхтэйгээр хувьчлан авч, Уртцагаан нэрээрээ, олон зуун хүнээ ажлын байртай үлдээхийг төр засгаас хүсч байгаа аж. Ерөнхий түрээслэгчид уг саналаа сүүлийн долоон жил дараалан холбогдох газарт хүргэж байгаа ч тодорхой хариу авч чадалгүй өдийг хүрчээ.

Хуваалцах