Урт цагааны урд талын авто замын зорчих хэсгийг нээлээ
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Урт цагааны урд талын 0.24 км авто замыг байгалийн чулуугаар хучиж, зорчих хэсгийг нээлээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Урт цагааны урд талын 0.24 км авто замыг байгалийн чулуугаар хучиж, зорчих хэсгийг нээлээ. Тус ажлыг энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхэлж “Эко тогтол” ХХК гүйцэтгэсэн бөгөөд авто зам нь 0.24 км, зорчих хэсэг нь есөн метрийн өргөнтэйгээр өөрчилж шинэчилжээ. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдаж, тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар сайжирна гэж тооцож байгаа юм.


















