Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Урт цагааны урдуурх авто замыг маргаашнаас хаана

Чингэлтэй дүүрэг, Төмөрчний гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай холбох зам буюу Урт цагааны урдуур 0.24 км байгалийн чулуун хучилттай зам барих ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014.11.15-наас эхлэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урт цагааны урдуурх авто замыг маргаашнаас хаана
Урт цагааны урдуурх авто замыг маргаашнаас хаана. Зураг: МҮОНРТ

Чингэлтэй дүүрэг, Төмөрчний гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай холбох зам буюу Урт цагааны урдуур 0.24 км байгалийн чулуун хучилттай зам барих ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014.11.15-наас эхлэн 2014.12.20-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хязгаарлаж, зам барилгын ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Чулуун зам барих ажил нь цаг агаарын нөхцөл байдлаас хамаардаггүй. Иймд дээрх хугацаанд Урт цагааны урдуур нэвт зорчих боломжгүй болохыг Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Жич: Байгалийн чулуугаар энэ онд 9 байршилд нийт 1.83 км зам барьж ашиглалтад оруулаад байгаа юм.

Хуваалцах