Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Урт цагааны урдуурх замыг хаалаа

Хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжуудын нэг болох Төмөрчний гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай хоосон зам буюу Урт цагааны урдуур 0.24 км байгалийн чулуун хучилттай зам барих ажлил эхлэхтэй холбогдуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Урт цагааны урдуурх замыг хаалаа
Урт цагааны урдуурх замыг хаалаа. Зураг: МҮОНРТ

Хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжуудын нэг болох Төмөрчний гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай хоосон зам буюу Урт цагааны урдуур 0.24 км байгалийн чулуун хучилттай зам барих ажлил эхлэхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн хаалаа. Энэ хэсэгт ирэх арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хязгаарлаж, зам барилгын ажлыг гүйцэтгэх юм.

Жич, Чулуун зам барих ажил нь цаг агаарын нөхцөл байдлаас хамаардаггүй. Иймд дээрх хугацаанд Урт цагааны урдуур нэвт зорчих боломжгүй болохыг Нийслэлийн Авто замын газраас мэдэгдэж байна.

Хуваалцах