Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уртцагааныг урт наслуулах учир шалтгаанууд

Улаанбаатар хот хэдийгээр өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа боловч тэртээ жилийнх шиг “Азийн цагаан дагина” нэрээрээ дуурсагдах нь улам л хумигдсаар байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 7 минут
Уртцагааныг урт наслуулах учир шалтгаанууд
Уртцагааныг урт наслуулах учир шалтгаанууд. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хот хэдийгээр өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа боловч тэртээ жилийнх шиг “Азийн цагаан дагина” нэрээрээ дуурсагдах нь улам л хумигдсаар байна. Хөгжилтэй орнууд шилэн барилга, шигүү хот төлөвлөлтөөсөө нэгэнт татгалзаад эхэлчихсэн. Гэтэл манай улсад дэлхий нийтээр хориглочихоод, татгалзчихаад байгаашилэн барилгуудыг өдрөөс өдөрт нэмсээр, шигүү хот төлөвлөлтөө хийсээр байна. Хотын төвийн аль өөдтэй өнгөтэй хэсгийг авсан эрх мэдэлтнүүд сүүлийн үед хамгийн аюулгүй, хамгийнчанартай нэгэн барилгыг нураахаар ил далд лобби хийж эхэлсэн билээ. Нэгэн цагт Улаанбаатарыг “Азийн цагаан дагина” гэж хэлүүлэхэд нэмэр тусаа өгч байсанард түмнээс өгсөн “Урт цагаан” хэмээх нэрээрээ өдгөө хүртэл оршин байгаанийслэлийн төдийгүй Монголын хувьд хамгийн сүүлчийн ахуйн үйлчилгээнийтөв болох Уртцагааныг нурааж болохгүйшалтгаануудыг хүргэе.

1962 онд тухайн үеийн үйлдвэрлэл хоршоологчдын хөрөнгөөрулсаас нэг ч төгрөг, нэг ч хадаас оруулалгүйгээр хотын төвд өнгө зүсээ нэмсэн барилга бол өнөөгийн Уртцагаан.Манай улсын тэргүүлэх архитектурч Б.Дамбийнямын зураг төслөөр, гар урчууд, артелийн ажилчид, уран дархчуулын хөрөнгөөрсүндэрлэн босч, хятад барилгачдын ур ухааныг шингээснээрээ өнөө хэр чанар, чансаагаа хадгалсаар байгаа билээ. 1972онд буюу ашиглалтанд орсноосоо хойш 10 гаруй жилийн дотор Уртцагааны урчуудын авъяас чадвар ард түмэнд төдийгүй нам, төрийн хэмжээнд үнэлэгдэж эхэлжээ. Монголын гэсэн бүхий л нарийн нандин хийцтэй бүтээгдэхүүнийг Уртцагаанд үйлдвэрлэдэг болжээ. Тэр ч байтугай Улстөрийн товчооны гишүүд,сайд, дарга нарт үйлчилдэг Тусгай үйлчилгээний тасаг нээгдэж, тэдний захиалсан хувцас, гутлыг урладаг болов. Бира мастераар ахлуулсанолон чхувцас, гутлыг Уртцагааны гуталчид, оёдолчид урлаж, гадаад улсад айлчлах хувцсыг нь ч хэмжээ дамжаагаар нь оёдог болжээ. 1980-аад оны эхээр эрэлт хэрэгцээ нь илт нэмэгдсэн Уртцагааны урчуудыг Хоршоологчдын Төв зөвлөлөөс төрөлжүүлэн хуваажээ. Ингэснээрхоршоологчид хувиараа хийж байсан ажил үйлчилгээ зохион байгуулалтанд орж, Хувцас захиалгын үйлдвэр, Гутал захиалгын үйлдвэр, Тавилга захиалгын үйлдвэргэсэн гурван том үйлдвэр бий боллоо. 1980-аад оны дунд үе гэхэд ард иргэд Уртцагаан дээр хонон өнжин зогсдог болжээ. Тэд дэлгүүрт зарагддаг нэгэн хэвийн гутал авахаасаа илүүтэй Уртцагааны урчуудын урлаж буй гутал, хувцсыг захиалгаар хийлгэхээ илүүд үзэж, хонон өнжин дугаарлахаасаа төвөгшөөдөггүй байлаа.Мөн энэ үеэс Уртцагааны урчуудынхийсэн бүтээгдэхүүн эх орондоо төдийгүй гадаад улсуудад хүртэл үнэлэгдэх болжээ. Энэ хэрээр гадаад харилцаа үсрэнгүй сайжирч, Гутлын захиалгат үйлдвэрийн ажилчид социалист орнуудынмэргэжил нэгт нөхөдтэйгээ туршлага солилцож, бусад улс оронд3 сар,45 хоногийн сургалтандсууж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлдэг болов. Түүгээрч барахгүй манай гуталчид, оёдолчид зарим улсадтуршлагаа хуваалцаж эхэлсэн түүхтэй.

1982 онд нэгэнт захиалга, засвараа дийлэхгүй болсонурчуудын ажлын ачааллыг хөнгөлөх үүднээс Уртцагаан дээр зөвхөн Гутал захиалга, Хувцас захиалга, Тавилга захиалгын үйлдвэрийг үлдээж, завсар үйлчилгээний салбарыг бусад дүүргүүдийннийтийн аж ахуйн үйлчилгээний төв рүү шилжүүлжээ.1983 онд Уртцагааны “Намираа” үсчин, гоо сайхны салоныхон Герман улстай хамтран ажиллахаар болж, тус улсад богино болон удаан хугацааны сургалтанд сууж эхэлснээр, манай улсад үсчин, гоо сайхны салбарт нэлээд өөрчлөлт явагдсан гэдэг.

Харин 1991 онд нийгэм задрах үед хоршоологчдынтөв зөвлөл татан буугдсанаар угбарилгыг хариуцах эзэнгүй болсны улмаас төр өөрийн өмчид хүчээр авсан байдаг. Ингэхдээуг барилга доторх байсан тоног төхөөрөмжийгажилчид нь тарааж өгөөд, барилгыг нь булаан авсан аж. Ингэснээр ажлын байргүй болсонурчууд талаар нэг тарж, нэг хэсэгтээ манай нийтийн аж ахунй үйлчилгээний салбар элгээрээ мөлхсөн билээ. Уг нь энэ барилга нь анх байгуулагдахдаа улсаас нэг ч төгрөг гаргуулаагүй боловч ийнхүү цаг төрийн үймээнээр улс багагүй мөнгөөр үнэлэгдэх энэ обьектыг өөрийн мэдэлд шилжүүлэн авчээ.

1992 онд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын тогтоолоор “Уртцагаан” ахуйн үйлчилгээний төвийг хувьчлах тухай шийдвэр гарчээ. Ингээд тухайн үед 7165,1 мянган төгрөгөөр үнэлэгдэж байсан тус төвийн хөрөнгийг7161 ширхэг ягаан тасалбараар ажиллагсдад нь худалдаж, харилцах дансанд нь байгаа 955,1 мянган төгрөгийг улсын төсөвт авчээ. Мөн 6687,6 мянган төгрөгийн өртөг бүхий үйлдвэрлэлийн барилга, склад, хашааг төрийн өмчид үлдээсэн байна. Энэ нь товчхондоо шуудхан төрийн дээрэм л болсон гэсэн үг. 1998 он хүртэл эзэнгүй болсон Уртцагааныг харж хандах хүн ч үгүй болсон бөгөөд нохой шувууныүүр болох үед нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нээлттэй сонгоншалгаруулалт зарласан байна. Энэ дагуу хэсэг хүмүүс нэгдэн, Уртцагааныг дахин өнгө төрхийг нь сэргээж,олонд танигдсан нийтийн ахуйн үйлчилгээг амилуулснаар хэдэн жил ажилгүй явсан гар урчуул эргэн нэгдсэн аж. Нийслэлийн Засаг даргын 2000 оны194-р захирамжийн дагуу түрээслэгч нар өөрсдөө хөрөнгө оруулж, их засвар хийх шийдвэр гарч, 30 хөрөнгө оруулагч 2000-2001 онд 1,2 тэрбум төгрөгийн их засвар өөрчлөлт хийжээ. Тус төвийн заримкорпусын засварлах бололцоогүй болж ямар ч үйлчилгээ явуулаагүй орхигдсон 2,3 корпусыг “Аномо” ХХК, 5 корпусыг “Хар чонот” ХХК өөрийн хөрөнгөөр их засвар хийхээр гэрээ байгуулж, дулааны шугам сүлжээнд өгөх 4,5 сая төгрөгийн,мөн буулгалтын ажлын хөлсөнд 2,5 сая төгрөгийн өрийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын өмнөөс төлж,“Аномо” ХХК 300,0 гаруй сая төгрөг, “Хар чонот” ХХК 135 сая төгрөг, бусад хөрөнгө оруулагчид тус бүртээ 12-50 сая төгрөгөөр засвар хийж, НӨХГ-т гэрээний дагуу хүлээлгэн хөрөнгө оруулалтын гэрчилгээ авч баталгаажуулжээ. Дашрамд сонирхуулахад 2000 онд нэг өрөө байр III, IY хороололд 7 сая орчим төгрөг байснаас үзвэл хөрөнгө оруулагч нар хичнээн их мөнгөөр засвар үйлчилгээ хийсэн нь ойлгомжтой болох буй за.

2005 оноос эхлэн хэвийн хамтарч ажиллаж байсан Нийслэлийн өмчийн харилцааны газар зангаа хувиргаж эхэлжээ. Ганцхан жишээ дурьдахад,Уртцагааны түрээслэгч наржилд 800-900гаруй сая төгрөгийн түрээсийг төлдөг байна.Үүнээс үзвэл1998 оноос хойш Уртцагааны 30хөрөнгө оруулагч, 700 гаруй түрээслэгч нар улсын төсөвт багагүй хэмжээний мөнгө хуримтуулжээ. Мөнгөний ханш хатуу байхад олон зуун сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийлгэчихээдурчуудыг ажлын байраар хангаад эхлэнгүүт дахиж байранд ямар ч засвар өөрчлөлт хийж болохгүй хэмээн шаардах болжээ. Гэтэлтухайн үеээс эхлэн өнөөг хүртэл нэг байгууллага байрны түрээс болон ашиглалтын зардалд 150-200 сая төгрөгийг НӨХГ-т төлсөн байна. Товчхондоо газар, байрлалд нь шунасан эрх мэдэлтнүүд Уртцагааны барилга болон эргэн тойрныг нь муухай харагдуулах гэсэнажиллагаагаа энэ үеэс эхлэн эрчимжүүлсэн аж.

2008 оны 03 дугаар сарын27-ны өдрийн Төрийн өмчийн хорооны191 дүгээр тогтоол гаргажээ. Уг тогтоолд Нийслэлийн өмчөөс 2008 онд эхний ээлжинд хувьчлах эд хөрөнгийг зөвшөөрсөн бөгөөд үүнд Уртцагааныг оруулсан байна. Гэтэл ТӨХ-ноос ийм тогтоол шийдвэр гарчихаад байхад үүнийг нь биелүүлэх ёстой тухайн үеийн нийслэлийн удирдлагууд хав дараад өнгөрөөсөн байна. Ийнхүүхувьчлагдах шийдвэр нь гарчихаад байхад хувьчлах ажил нь зохион байгуулагдахгүй байсаар2013 он хүрчээ. Харинэнэ онд нэгэн хачин шийдвэрийг нийслэлийн удирдлагаас гаргахаар санаархаж эхэлжээ. Энэ нь Уртцагааны барилгыг Концессын гэрээгээр хувьчлах шийдвэр бөгөөд энэ нь олон жил Уртцагаанд ажиллаж байгааахуйн үйлчилгээний салбарын ажилчдын ажлын байрыг шууд булааж буй “төрийн боловсон” дээрэм аж.Учир нь өдгөө Уртцагаан дээр700 гаруй хүн ажилладаг бөгөөд энэ бүхний цаана 3000-5000 хүний амьдралын асуудал яригдах юм.

Ийнхүү Уртцагааныг түүхийг он цагийн хэлхээсээр өгүүлэхэд ийм байна. Түүхийн дурсгалт газраа хамгаалж үлддэг нь аль ч улсын төрийн бодлогод хамаардаг. Харин манай улстүүхийн дурсгалт газруудаа нэг нэгээр нь газарт нь шунаж устгасаар байна. Англид гэхэд 400 жилийн настай барилга өнөөг хүртэл түүхээ өгүүлсээр байж л байна. Хамгийн ойрын жишээ гэхэд хойд хөршийн нийслэл Москва Улаанбаатараас илүү хөгжиж байгаа ч Арбатынхаа гудамжийг элдэв янзаар оролдож, уран бүтээлчид, урчуудаа ажилгүй болголгүй болоод л байгаа.Иймд Улаанбаатарын түүхийг өгүүлэх Уртцагаан барилгыг хөрөнгө оруулагч, түрээслэгч нарт нь давуу эрхээр хувьчилж өгчихвөл тэд ганцхан жилийн дотор өнгө зүсийг нь сэргээн, завсарлахаар зураг төслөө хүртэл гаргачихсан байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 105-1-дЭд хөрөнгө, өмчлөх эрхийг олж авах давуу эрхийнтухайзааснаар “Хууль болон гэрээнд заагаагүй бол эд хөрөнгийг 10 бууюу түнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсанэзэмшигчуг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах, давуу эрхтэй байна”гэж заасан байдаг. Гэтэл энэ барилгад хөрөнгө оруулчихсан хүмүүс 10-аас дээш жил хууль номын дагуу тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэгэхэд улсаас өч төчнөөн сая төгрөг гаргуулж боссон“Нарны титэм”, өдгөө “Берлинбургер” болсон хоршооллын гуанзыг, мөн дээхнэ Соёлын яам байсан барилгыгэрх мэдэлтнүүдэд хөрөнгө оруулалтын давуу эрхээр үг дуугүй хувьчлаад өгчихсөн хэрнээ Уртцагааныханд яагаад ингэж хатуурхаж байдаг юм бол гэж тэд Нийслэлийн мэр Э.Бат-Үүл, орлогч дарга Д.Баттулга нараас асууж байна.

Хуваалцах