Уругвайн элсэн манхан устахад хүрчээ
Уругвайн Киюугийн наран шарлагын газар орших элсэн манхан одоогоос 30 жилийн өмнө Рио Де ла Платагийн хамгийн хөл хөдөлгөөнтэй, аялал жуулчлалын гол бүсийн нэгт тооцогдож байсан юм.
Мэдээллийн алба

Уругвайн Киюугийн наран шарлагын газар орших элсэн манхан одоогоос 30 жилийн өмнө Рио Де ла Платагийн хамгийн хөл хөдөлгөөнтэй, аялал жуулчлалын гол бүсийн нэгт тооцогдож байсан юм.
Гэтэл наран шарлагын газарт амрагчдын хөл хөдөлгөөн, байгаль цаг уурын өөрчлөлт болоод хуй салхины улмаас устаж алга болоход хүрээд байна. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр далайн усны түвшин нэмэгдэж, үүнээс улбаалан хуй салхины хүч нэмэгдэж байгаа гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа юм. Байгалийн үзэсгэлэнт энэ газрыг хамгаалах хүрээнд орон нутгийн удирдлагууд муж болон үндэсний засаг захиргаа, оршин суугчидтай хамтран гадны нөлөөгөөр задрах материалаар хамгаалалтын хана босгох ажлыг хийх болжээ.
Энэ хананы тусламжтай 1500 куб метр элсийг хамгаалж чадсан гэж холбогдох албаныхан мэдээлж байна. Үүний зэрэгцээ элсэн манханы элсийг хамгаалах хүрээнд эквалит модыг тарьж ургуулахаар төлөвлөөд байна.


















