Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрөмдлөгийн машин гардуулан өглөө

Энэ хавар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр дэгдэж, олон тооны мал, бэлчээр болон тариалангийн газар шатаж багагүй хэмжээний хохирол учирсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрөмдлөгийн машин гардуулан өглөө
Өрөмдлөгийн машин гардуулан өглөө. Зураг: МҮОНРТ

Энэ хавар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр дэгдэж, олон тооны мал, бэлчээр болон тариалангийн газар шатаж багагүй хэмжээний хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан гамшгийн дараах сэргээн босгох үйл ажиллагааны хүрээнд ХХААЯ-аас Дорнод, Сүхбаатар аймгуудын Засаг даргын Тамгын газарт БНСУ-д үйлдвэрлэсэн өндөр хүчин чадалтай Усны өрөмдлөгийн машиныг гардуулан өглөө.

Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд орон нутгийн чадавхийг сайжруулах зорилгоор 2012 оноос эхлэн өндөр хүчин чадалтай гүний усны өрөмдлөгийн машиныг олгож эхэлсэн бөгөөд энэ удаад нийлүүлэгч аж ахуйн нэгжийн зүгээс засвар, ашиглалтын сургалтыг явуулан хүлээлгэн өгч байна.

Хуваалцах