Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрөнд хураагдсан орон сууцны барилгыг ашиглалтад орууллаа

Барилгын засварыг 165 орчим сая төгрөгөөр гүйцэтгэж байна. Энд аймгийн Тамгын газрын хөдөлмөр, татварын хэлтэс, худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд байрлах аж.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрөнд хураагдсан орон сууцны барилгыг ашиглалтад орууллаа
Өрөнд хураагдсан орон сууцны барилгыг ашиглалтад орууллаа. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн ажлын хувцасны үйлдвэрийн ажилчдын орон сууцны ашиглалтгүй барилгыг төрийн болон төрийн бус байгууллагын ордон болгохоор засвар хийж тохижуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Тус үйлдвэр нь 2003 онд дампуурч, ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд барилгаа хураалгасан юм байна. Харин өнөөдөр ашиглалтгүй, балгас болоод байсан энэ барилгыг Төв аймгийн Тамгын газар худалдан авч, засварлан ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгож чадахгүй явсан ажилтнуудын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж чадсан гэж аймгийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа.

Барилгын засварыг 165 орчим сая төгрөгөөр гүйцэтгэж байна. Энд аймгийн Тамгын газрын хөдөлмөр, татварын хэлтэс, худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд байрлах аж.

Түлхүүр үг:төв
Хуваалцах