Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй

"COVID-19" халдварын үед өрх гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй
Өрөө, тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй. Зураг: МҮОНРТ

"COVID-19" халдварын үед өрх гэртээ цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ. •Ахуйн бээлий хэрэглэх

•Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах• Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)• Хаалганы бариул, унтраалга, удирдлага, компьютер, цонхны тавцан, ширээ сандал зэргийг саван, угаалгын нунтаг хэрэглэн цэвэрлэх• Дээрх эд зүйлийг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх• Гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл зэргийг угааж индүүдэх• Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх• Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх• Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх• Өрөө тасалгааны салхивчийг 10-20 минут нээж, агаар сэлгээрэй.

Хуваалцах