Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Өрөөсөн хөлтэй сайн дурын замын цагдаа

Есөн настайдаа машины осолд орж, нэг хөлгүй болсон Си гэх залуу өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн сайн дурын замын цагдаагийн ажил хийдэг болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өрөөсөн хөлтэй сайн дурын замын цагдаа
Өрөөсөн хөлтэй сайн дурын замын цагдаа. Зураг: МҮОНРТ

Есөн настайдаа машины осолд орж, нэг хөлгүй болсон Си гэх залуу өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн сайн дурын замын цагдаагийн ажил хийдэг болжээ. Тэрбээр сайн дурын цагдаа болсон учраа “Жолооч болоод явган зорчигчид намайг зам зохицуулж байхыг харвал нэг зүйлийг ч болсон ойлгож, хөдөлгөөнд соёлтой оролцож дүрмээ биелүүлэх байх гэж бодсон” хэмээн тайлбарласан байна.

Сигийн хувьд 17 жил гар утасны засварчин хийж, хоёр ч том дэлгүүрийг нээсэн бөгөөд үлдсэн амьдралаа ийнхүү замын хөдөлгөөний хууль дүрмийг биелүүлэхийг шаардах сайн дурын цагдаагийн ажилд зориулна гэж ярьжээ.

Тэрбээр зам дээр зохицуулалт хийхээс гадна өөрийн амьдрал болоод туршлагаараа богино хэмжээний бичлэг хийж, онлайнаар тараасан нь маш олон хүний анхаарлыг татаад байгаа юм.

Хуваалцах