“Ус-2014” үзэсгэлэн нээгдлээ
Ус сувгийн удирдах газрын Сургалтын төвд өчигдөр “Ус-2014” үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Мэдээллийн алба

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан нээгдэж буй “Ус-2014” үзэсгэлэн өчигдөр Ус сувгийн удирдах газрын Сургалтын төвд нээлтээ хийлээ.
Гурав хоногийн хугацаатай нээгдсэн тус үзэсгэлэнг Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, ACF олон улсын байгууллага, Ус сувгийн удирдах газар хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Үзэсгэлэнд усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага оролцож, ус хэмнэх, цэвэршүүлэх, насос, ус хэмжигч ухаалаг тоолуур, бага оврын цэвэрлэх байгууламж зэрэг дэвшилтэт технологиудаа авчирсан байна.


















