Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ус ашигласны төлбөрөөс усны эх үүсвэрээ хамгаалахад зарцуулж байгаа эсэхэд хяналт тавина

Байгалийн нөөц ашигласны төлбөрийг орон нутаг захиран зарцуулах эрхтэй. Гэхдээ тодорхой хэмжээний хөрөнгийг тухайн байгалийн нөөцийг нөхөн сэргээх ажилд зарцуулах эрх зүйн зохицуулалттай.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ус ашигласны төлбөрөөс усны эх үүсвэрээ хамгаалахад зарцуулж байгаа эсэхэд хяналт тавина
Ус ашигласны төлбөрөөс усны эх үүсвэрээ хамгаалахад зарцуулж байгаа эсэхэд хяналт тавина. Зураг: МҮОНРТ

Байгалийн нөөц ашигласны төлбөрийг орон нутаг захиран зарцуулах эрхтэй. Гэхдээ тодорхой хэмжээний хөрөнгийг тухайн байгалийн нөөцийг нөхөн сэргээх ажилд зарцуулах эрх зүйн зохицуулалттай. Тухайлбал, ус ашигласны төлбөрийн 35 хувийг буцаагаад ус хамгаалах, түүний нөөцийг нэмэгдүүлэхэд зарцуулах тухай журам байдаг. Энэ журмыг орон нутагт хэрхэн мөрдөж байгааг бид аудитын шалгалтаар тогтооно гэж Байгал орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм хэллээ.

Хуваалцах