“Ус-Эрчим хүч” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан БОНХЯ-наас “Ус-Эрчим хүч” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулахаар болжээ. НҮБ-аас 2014 оны “Дэлхийн усны өдөр”-ийг “Ус-Эрчим хүч” уриан дор явуулахаар зарласан бөгөөд Монгол Улсад у
Мэдээллийн алба

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан БОНХЯ-наас “Ус-Эрчим хүч” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулахаар болжээ.
НҮБ-аас 2014 оны “Дэлхийн усны өдөр”-ийг “Ус-Эрчим хүч” уриан дор явуулахаар зарласан бөгөөд Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 76 жилийн ой, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн IX бага хурлыг зохион байгуулахаар салбар яамнаас ийнхүү шийдвэрлэжээ.
Хурал энэ сарын 21-ний 14:00 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхим (E-604)-д болно.


















