“Ус намгархаг газрын экосистемийн үйлчилгээ ба байгальд суурилсан шийдлүүд" сургалт зохион байгууллаа
Бүс нутгийн нүүдлийн зам санаачилга төслийн хүрээнд зохиогддог цуврал сургалтын нэг болох “Ус намгархаг газрын экосистемийн үйлчилгээ ба байгальд суурилсан шийдлүүд" сэдэвт сургалт семинар боллоо.
Мэдээллийн алба

Бүс нутгийн нүүдлийн зам санаачилга төслийн хүрээнд зохиогддог цуврал сургалтын нэг болох “Ус намгархаг газрын экосистемийн үйлчилгээ ба байгальд суурилсан шийдлүүд" сэдэвт сургалт семинар боллоо.
Сургалтад Зэрлэг амьтан судлах хамгаалах төв захирал Б.Нямбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Азийн Хөгжлийн банк Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Shannon Cowlin, Зүүн Ази-Австралазийн Нүүдлийн Замын Түншлэл Гүйцэтгэх захирал Jennifer George, BirdLife International Азийн бүс нутгийн захирал Vinayagan Dharmarajah нарын бусад холбогдох албаны хүмүүс, мэргэжилтнүүд оролцлоо.
Энэхүү сургалт семинар нь Зүүн Ази-Австралазийн нүүдлийн замд орших ус намгархаг газрын экосистемийн үнэ цэнийн талаар Монгол Улсын Засгийн газрын холбогдох байгууллагууд, үндэсний хэмжээнд оролцогч талууд, мэргэжилтнүүдийн ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутагт ус намгархаг газрын менежментийг сайжруулах, усны шувуудыг хамгаалах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, холбогдох талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.


















