Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ус намгийн шувуудын ажиглалт тооллогыг хийлээ

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 04-р сарын 29-өөс 05-р сарын 01-ны өдрүүдэд боом өвчний хүн амын дундах тандалт судалгаа, золбин нохойн тоошил тогтоох судалгааг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ус намгийн шувуудын ажиглалт тооллогыг хийлээ
Ус намгийн шувуудын ажиглалт тооллогыг хийлээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 04-р сарын 29-өөс 05-р сарын 01-ны өдрүүдэд боом өвчний хүн амын дундах тандалт судалгаа, золбин нохойн тоошил тогтоох судалгааг Баацагаан сумын Баянсайр 7-р багт, ус намгийн шувуудын ажиглалт тооллогыг Бөөнцагаан нууранд хийж гүйцэтгэлээ.

Боом өвчний асуумж судалгаанд 100 хүнийг хамруулж, боом, бэтэг, галзуу, хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх сургалт, сурталчилгаа, таниулга хийж, 200 ширхэг санамж материал тараан ажиллалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хуваалцах