Ус цэвэршүүлэх төхөөрөмж суулгажээ
Нийслэлийн бүх аж ахуй нэгж, айл өрхөд ус цэвэршүүлэх төхөөрөмж суулгах шаардлагатай.
Мэдээллийн алба

Нийслэлийн бүх аж ахуй нэгж, айл өрхөд ус цэвэршүүлэх төхөөрөмж суулгах шаардлагатай. Нийслэлийн гүний усны бохирдол их, цэвэр усны хатуулаг өндөртэй байна. Тэгвэл 58-р сургууль усаа цэвэршүүлж уух боломжтой боллоо. Солонгос улсын буцалтгүй тусламж төслийн хүрээнд цэвэршүүлэх төхөөрөмжтэй болжээ. Энэ төхөөрөмж нь дэлхийд танигдсан бөгөөд 10 жилийн баталгаа өгч байгаа юм байна. Цаашдаа манай улс уг төхөөрөмжийг нэвтрүүлэх бодлого хэрэгжиж байгаа бөгөөд эхний төхөөрөмжөө өнөөдөр суулгасан байна.


















