Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ус зайлуулах хоолой нэмнэ

Олимпийн гудамж буюу ГХЯ-ны баруун талаар ЗЦ Г-ын уулзвар хүртэл үргэлжлэх нэг км авто замыг 2013 онд Нийслэлийн Автозамын газрын захиалгын дагуу шинэчлэхдээ ус зайлуулах шугам хийгээгүй, зөвхөн хучилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ус зайлуулах хоолой нэмнэ
Ус зайлуулах хоолой нэмнэ. Зураг: МҮОНРТ

Олимпийн гудамж буюу ГХЯ-ны баруун талаар ЗЦГ-ын уулзвар хүртэл үргэлжлэх нэг км авто замыг 2013 онд Нийслэлийн Автозамын газрын захиалгын дагуу шинэчлэхдээ ус зайлуулах шугам хийгээгүй, зөвхөн хучилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан байна.

Тус замын борооны ус зайлуулах шугамын ажлыг 2011 онд Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017-р анги гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Зэт Эй Ди” ХХК-ийн хийсэн зураг төслийн дагуу замын баруун талаар 700 метр борооны ус зайлуулах шугам, 36 худаг барьсан хэдий ч усархаг борооны ачаалал даахгүй байгаа аж.

Тиймээс ирэх онд уг замын зүүн талд ус зайлуулах шугам барихаар төлөвлөжээ. Энэ Мягмар гарагт орсон усархаг борооны улмаас тус зам дээр их хэмжээний ус тогтсоныг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс дөрвөн машин гаргаж, соруулсан байна.

Түлхүүр үг:Ус зайлуулах хоолой нэмж барина
Хуваалцах