Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усаа ариг гамтай хэрэглэж усны тоолуур суурилуулцгаая

Монгол Улсын иргэн бүр 1 хоногт 1 литр ус хэмнэвэл хоногт ойролцоогоор 3,0 сая литр, сардаа 90 сая литр, жилдээ 1080,000 тонн буюу Улаанбаатар хотын 8 хоногийн усны хэрэгцээг хангах усыг хэмнэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усаа ариг гамтай хэрэглэж усны тоолуур суурилуулцгаая
Усаа ариг гамтай хэрэглэж усны тоолуур суурилуулцгаая. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын иргэн бүр 1 хоногт 1 литр ус хэмнэвэл хоногт ойролцоогоор 3,0 сая литр, сардаа 90 сая литр, жилдээ 1080,000 тонн буюу Улаанбаатар хотын 8 хоногийн усны хэрэгцээг хангах усыг хэмнэж байна. Таны хэмнэсэн ус байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж байгаа үйлсэд оруулж буй үнэт хувь нэмэр төдийгүй үр хойчдоо үлдээж буй өв хөрөнгө юм

Өнөөдөр дэлхийн нийт хүн амын 40 хувь нь усны хомсдолтой нөхцөлд амьдарч байгаа бөгөөд цаашлаад 2025 он гэхэд 2/3 нь ийм байдалд орох тооцоо байдаг. Монгол орон усаар баян уу? Манай орны нийт нөөц нь дэлхийн усны нөөцийн 0,00004 хувийг гол мөрний усны нөөц нь дэлхийн гол мөрний усны нийт нөөцийн 1,63 хувийг эзэлдэг.

Манай орны ашиглаж болох боломжит усны нийт нөөц 34,6 км кув бөгөөд үүний 70 гаруй хувийг гадаргын, 30 хүрэхгүй хувийг газрын доорхи ус эзэлдэг.

Иймд усаа ариг гамтай хэрэглэж усны тоолуур суурилуулцгаая.

Эх сурвалж: НМХГ

Хуваалцах