Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Усаги хар салхи Хонг Конгийг чиглэлээ

Хятадын эх газрыг дайран өнгөрч байгаа Усаги хар салхи Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужид 25 хүн аминд хүрчээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усаги хар салхи Хонг Конгийг чиглэлээ
Усаги хар салхи Хонг Конгийг чиглэлээ. Зураг: МҮОНРТ

Хятадын эх газрыг дайран өнгөрч байгаа Усаги хар салхи Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужид 25 хүн аминд хүрчээ. Хүчтэй шуурганы улмаас тус мужид сүүлийн 20 жилд ороогүй их хэмжээний усархаг аадар бороо цутгаж, үерийн аюул нүүрлээд байна. Цагт 113 мм хур тунадас орж, үерийн усны түвшин газрын гадаргаас дээш 1 метрт хүрчээ. Үер усны аюул, хүчтэй хар салхины улмаас тус мужид нийт 7200 байшин барилга сүйдэж, 8 сая гаруй хүн их бага хэмжээний хохирол амсчээ. Өмнө зүгээс эхлэн зүүн хойд зүгийг чиглэж байгаа хар салхи Хонг Конгийг дайрах учир сургууль цэцэрлэг зэрэг албан байгууллага, хөрөнгийн бирж түр үүдээ хаажээ. Усаги хар салхины аюул багасч байгаа тухай ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байгаа ч орон нутгийн аврах албаныхан анхаарал, сэрэмжлүүлгээ нэмэгдүүлсэн хэвээр байна.

Хуваалцах