Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Усан онгоц живсний улмаас 150 орчим хүн сураггүй болжээ

Энэ тухай Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Ерөнхийлөгч ФеликсЧисекеди мягмар гарагт мэдээлсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усан онгоц живсний улмаас 150 орчим хүн сураггүй болжээ
Усан онгоц живсний улмаас 150 орчим хүн сураггүй болжээ. Зураг: МҮОНРТ

Конго улсад усан онгоц живсний улмаас 150 орчим хүн сураггүй болоод байна. Энэ тухай Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Ерөнхийлөгч ФеликсЧисекеди мягмар гарагт мэдээлсэн байна. Тэрбээр Руанда улстай хиллэдэг Киву голд даваа гарагт усан онгоц сүйрч живсэнд харамсаж байгаагаа мэдэгдээд, “Урьдчилсан мэдээгээр 150 орчим хүн сураггүй болоод байна” гэж "твиттер"-тээ бичжээ.

Конгын Өмнөд Киву мужийн орон нутгийн идэвхтэн Делпин Мбиримби энэ талаар ярихдаа “Онгоц Хойд Киву мужаас гараад сүйрсэн. 33 хүний цогцсыг уснаас гаргаж авсан. Үүнээс гадна 150 хүн сураггүй болоод байна” хэмээжээ. Мөн энэ хэрэгт холбоотой хүмүүст хариуцлага тооцуулахын тулд нөхцөл байдлыг анхааралтай ажиглах болно гэсэн байна.

Конго улсад усан онгоц, завь осолдох явдал нийтлэг байдаг. Өргөн уудам газар нутаг, ой модтой энэ улсын гол хот тосгодоос гадуур цөөн хэдэн усан зам байдаг. Үүгээр усан онгоц, завиуд даацаасаа хэтэрсэн ачаатай явах нь байнгын тохиолдол юм байна.

Хуваалцах