Усан паркт дэлбэрэлт болж, 500 орчим хүн түлэгджээ
Тайванийн усан паркт шатамхай хий дэлбэрч, 500 орчим хүн гэмтэж, бэртсэн байна.
Мэдээллийн алба

Тайванийн усан паркт шатамхай хий дэлбэрч, 500 орчим хүн гэмтэж, бэртсэн байна. Тайванийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны мэдээлснээр дэлбэрэлтэд өртсөн иргэдийг дөрвөн эмнэлэгт хуваан хүргүүлсэн бөгөөд 200 гаруй хүний бие маш муу байгаа ажээ. Түүнчлэн дэлбэрэлтэд 13 гадаадын иргэн өртсөн талаар мэдээлсэн байна. СNN-ийн мэдээлснээр гадаад иргэдын 10 нь Хонгконг, Хятад, Япон, Сингапур, Малайз улсын иргэд байсан бөгөөд гурван иргэний харьяаллыг тогтоогоогүй байгаа ажээ.
























