Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
Усан цахилгаан станц барих зорилгоор 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Өмнөговь сумын нутаг дэвсгэрийг дамнан орших 28000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.

Усан цахилгаан станцыг дөрвөн жилийн дотор барьж ашиглалтад оруулснаар баруун бүсийг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. 390 мянга гаруй хүн оршин суудаг баруун бүс нь эрчим хүчний хэрэглээнийхээ 75 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор авдаг. Энэ нь Дөргөний усан цахилгаан станцын үйлдвэрлэдэг эрчим хүчээс 5-6 дахин үнэтэй гэсэн үг юм.

Баруун бүсийг найдвартай эрчим хүчтэй болгож Асгатын мөнгө, Хөшөөтийн коксжих нүүрс зэрэг томоохон орд газрыг ашиглах, цемент, ган, мах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.

Усан цахилгаан станц барихад шаардагдах 288,5 сая ам.долларын 274 саяыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс, үлдсэнийг улсын төсвөөс гаргах юм.

Хуваалцах