Усан тутаргын талбайн тариачин “робот”
усан тутаргын талбайд “робот” ажиллуулснаар хүний хөдөлмөр, цаг хугацааг хэмнэхээс гадна бордоог ч хэмнэх аж
Мэдээллийн алба

БНХАУ-ын Жэжянь мужид усан тутаргын талбайд “робот”-ууд тариан чих суулгаж эхэлсэн талаар CCTV мэдээллээ. Уг “ухаалаг робот”-ыг бүтээхдээ уламжлалт тариан чих суулгах машинд “Бэйдөү” навигацийн болон жолоодлого, байршил тогтоох систем зэргийг суурилуулан сайжруулсан аж. Түүнчлэн оператор роботын таблет дэлгэц дээр байршил, зам шугамын ерөнхий тохиргоог хийснээр систем өөрөө оновчтой замыг төлөвлөж, тариан талбайд автоматаар усан тутаргын чихийг суулгадаг юм байна. “Робот” суулгацыг тогтвортой, эмх цэгцтэй тараан байрлуулдаг бөгөөд гаргаж магадгүй алдааны нарийвчлал нь хамгийн ихдээ 2.5 см гэв.
Сонирхуулахад, өмнө нь тариан чих суулгадаг уламжлалт машинд жолооч, ачигч гэсэн хоёр хүн ажиллах шаардлагатай байсан бол тус технологийг ганц хүн л бүрэн ажиллуулах боломжтой юм байна. Түүнчлэн усан тутаргын талбайд “робот” ажиллуулснаар хүний хөдөлмөр, цаг хугацааг хэмнэхээс гадна бордоог ч хэмнэх аж.


















