Усан үзмийн талбайг хамгаалахад галуун сүрэг ашиглаж байна
ӨАБНУ-д усан үзмийн талбайг устгагч дунтай тэмцэхийн тулд галуун сүргийг ашиглаж байгаа нь үр дүн сайтай байгаа гэнэ. Тус улсын нийслэл Кейптаунаас холгүй орших
Мэдээллийн алба

ӨАБНУ-д усан үзмийн талбайг устгагч дунтай тэмцэхийн тулд галуун сүргийг ашиглаж байгаа нь үр дүн сайтай байгаа гэнэ. Тус улсын нийслэл Кейптаунаас холгүй орших Стелленбош хотын усан үзмийн фермд энэ аргыг ашиглаж эхэлсэн байна.
Өдөр бүр галуун сүрэг усан үзмийн талбай дундуур явж ургац алдахад гол нөлөө үзүүлдэг дунг илрүүлэн устгадаг болжээ. Вержноед нэртэй энэ фермэд мянга орчим галуу ийм үүрэг гүйцэтгэдэг байна. галуунууд усан үзмийн залуу модыг идэж устгадаг жижигхэн дунгуудыг алдалгүй "илрүүлж" чаддаг байна.



















