Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усанд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургууль хийлээ

Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 аврагч тус аймгийн Баянтүмэн сумын нутаг “Шаазан нуур”-нд усанд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усанд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургууль хийлээ
Усанд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургууль хийлээ. Зураг: МҮОНРТ

Усчин аврагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 аврагч тус аймгийн Баянтүмэн сумын нутаг “Шаазан нуур”-нд усанд аврах, эрэн хайх ажиллагааны дадлага сургуулийг хийлээ.

Дадлага, сургуулийн үеэр усчин аврагчид маань уснаас аврах ажиллагааны техник, багаж, хэрэгслийг ашиглах, усчин аврагчдын мандлын сэлэлт, гүний шумбалтыг гүйцэтгэж, ур чадвараа баталгаажуулсан юм.

Түүнчлэн амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул ард иргэд гол, нуурын усанд ойрхон бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон ‪анхааруулж, Хэрлэн голын эрэг орчмоор хөдөлгөөнт эргүүл ажиллуулж байна.

Хуваалцах