Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усанд живэхээс сэргийлээрэй

Онцгой байдлын ерөнхий газраас гол усанд живэх, осолдох эрсдэл их байгааг анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усанд живэхээс сэргийлээрэй
Усанд живэхээс сэргийлээрэй. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас гол усанд живэх, осолдох эрсдэл их байгааг анхааруулж байна. Манай улсын хувьд 1-5 настай хүүхдийн гэнэтийн ослоос үүдэлтэй эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг нь усанд санамсаргүй живэх тохиолдол юм. Тэдний ихэнх хувь нь гол, мөрөнд осолджээ.

Сүүлийн 10 жилийн дунджаас үзэхэд, жил тутам усны осол нь бага насны хүүхдийн гэнэтийн ослын шалтгаант нас баралтын 18.2 хувийг, 2019 онд хамгийн өндөр буюу 30 гаруй хувийг эзэлсэн байна.

Иймээс эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүдээ усанд живэхээс сэргийлээрэй.

Эх сурвалж: ГССҮТ

Хуваалцах