Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалт, дадлага үргэлжилж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдад усанд сэлэлт, уснаас эрэн хайх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалт, дадлага үргэлжилж байна
Усанд сэлэлтийн анхан шатны мэдлэг олгох сургалт, дадлага үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчдад усанд сэлэлт, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох сургалт Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвд үргэлжилж байна.

Сургалтад хамрагдаж байгаа алба хаагчид өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах ажиллагаа, уртын шумбалтын техник, осолдогчоос усанд дотор биеэ хамгаалах арга техникийг эзэмшиж , туршлага хуримтлуулж байгаа юм.

Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын 30 гаруй алба хаагч хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах