Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усанд урссан иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Долоодугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар буюу “Бөштиг”-ийн рашаанаас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усанд урссан иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Усанд урссан иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Долоодугаар сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Шивлэг багийн “Бэлтсийн-Ам” гэдэг газар буюу “Бөштиг”-ийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд зорчиж явсан 5 иргэн “Ланд крузер-80” автомашинтайгаа Бэлтсийн голын усанд урссан гэх дуудлагыг 7 дугаар сарын 16-ны 23:00 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус автомашинтай явсан 26 настай, эмэгтэй Б эсэн мэнд гарч явган явсаар энэ сарын 16-ны өдөр Хатгал тосгонд ирж энэхүү дуудлагыг өгсөн байна.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 7 дугаар сарын 17-ны өдрийн 04:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Хуваалцах