Усчин аврагч бэлтгэх сургалт боллоо
Тус сургалтад хилчдээс нийт 16 хүн хамрагдаж усны мандал дээр үүрэг гүйцэтгэж буй хилчдэд албаны үеэр гарах эрсдэл, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай зайлшгүй мэдлэг чадварт суралцжээ.
Мэдээллийн алба

Хилийн 0306 дугаар ангийн Булан дэрсний заставын хэсэгт усчин аврагч бэлтгэх сургалтыг Усан спорт сургалтын төв, Зүүн бүсийн Онцгой байдлын алба, TV9 телевиз, ХХЕГ-тай хамтран зохион байгууллаа. Сургалтад хамрагдагсад гурван хэсэгт хуваагдаж усны ерөнхий бэлтгэл, аврах ажиллагаа, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, тусгай хэрэгсэл ашиглан нуурын гүнд шумбах зэрэг хичээлүүдэд хамрагдав.
Эдгээр хичээлүүд ихэнх нь анх удаа явагдаж буй гэдгээрээ ихээхэн онцлогтой аж. Тус сургалтад хилчдээс нийт 16 хүн хамрагдаж усны мандал дээр үүрэг гүйцэтгэж буй хилчдэд албаны үеэр гарах эрсдэл, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай зайлшгүй мэдлэг чадварт суралцжээ.


















