Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усчин дайчид цэргийн бэлтгэл сургалтыг тасралтгүй гүйцэтгэж байна

01 дүгээр сарын 27-ны өдөр байнгын бүрэлдэхүүн болон цэргийн гэрээт алба хаагчид 30 километрийн марш үйлдэж, өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усчин дайчид цэргийн бэлтгэл сургалтыг тасралтгүй гүйцэтгэж байна
Усчин дайчид цэргийн бэлтгэл сургалтыг тасралтгүй гүйцэтгэж байна. Зураг: МҮОНРТ

Усчин дайчид буюу Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийнхан 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цэргийн бэлтгэл сургалтыг тасралтгүй явуулж байна.

Он гарсаар 01 дүгээр сарын 07-ны өдөр хүн нэг бүрийн буудлагыг СБД-1 дүгээр дасгалаар боловсруулсан бол хамгийн сүүлд буюу 01 дүгээр сарын 27-ны өдөр байнгын бүрэлдэхүүн болон цэргийн гэрээт алба хаагчид 30 километрийн марш үйлдэж, өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэлээ.

Тактик, байр зүйн бэлтгэл, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах зэрэг хичээлүүдийг явуулсны эцэст “Авто тээвэр, засварын салаа”-наас бүрэлдэхүүний дунд “Цасны сумо” тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд дэд ахлагч О.Оюунтөгс, дэд ахлагч А.Эрхбаяр нар бусад нөхдөө тэргүүлсэн юм гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.

Хуваалцах