Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ҮСХ-оос иргэд, ААН-үүдийн дунд судалгаа явуулж байна

Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, улмаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, хүн амын амьжиргаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ҮСХ-оос иргэд, ААН-үүдийн дунд судалгаа явуулж байна
ҮСХ-оос иргэд, ААН-үүдийн дунд судалгаа явуулж байна. Зураг: МҮОНРТ

Коронавирус (Covid-19)-ний халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас үе шаттай арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлж байгаа
билээ.

Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, улмаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, хүн амын амьжиргаанд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байна.

Иймд Үндэсний Статистикийн Хорооноос иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлж буй Коронавирусний нөлөөллийг судлах зорилгоор дараах судалгааг зохион байгуулж байна.
Уг судалгааг зохион байгуулснаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад Коронавирусийн нөлөөгөөр бий болсон хүндрэл бэрхшээл, даван туулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг тодорхойлохоос гадна Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр нөлөөг тодорхойлох юм.

Та бүхэн судалгаанд идэвхтэй хамрагдаж, үнэн бодит мэдээлэл өгнө гэдэгт итгэж байна.

Доорх линкээр орж судалгаанд хамрагдана уу.
https://covid19.1212.mn/Эх сурвалж: ҮСХ

Хуваалцах