Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уснаа “явагч” унадаг дугуй худалдаанд гарчээ

Өнгөрөгч долоо хоногт Америкийн Лас Вегас хотноо сүүлийн үеийн техник, технологийн шоу зохион байгуулагдлаа. Тус шоуны үеэрх олон нийтийн анхаарлыг татсан бүтээлүүдийн нэг уснаа явагч цахилгаан унадаг дугуй байжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уснаа “явагч” унадаг дугуй худалдаанд гарчээ
Уснаа “явагч” унадаг дугуй худалдаанд гарчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч долоо хоногт Америкийн Лас Вегас хотноо сүүлийн үеийн техник, технологийн шоу зохион байгуулагдлаа. Тус шоуныүеэрх олон нийтийн анхаарлыг татсан бүтээлүүдийн нэг уснаа явагч цахилгаан унадаг дугуй байжээ. Америкийн Лас Вегас хотод электроникийн үзэсгэлэн шоу 1 дүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулагджээ.

Тус үзэсгэлэнд оролцсон Шинэ Зеланд улсад төвтэй Мэнта5 гэх компани хамгийн сүүлийн бүтээгдэхүүн болох цахилгаан унадаг дугуйгаа танилцуулсан байна. Энэхүү цахилгаан унадаг дугуй нь уснаа явагч гэдгээрээ тус үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг татсан байна. Шоуны үеэр уснаа явагч унадаг дугуйг нуурын усанд унаж сонирхуулжээ. Мэнта5 компанийн зүгээс энэхүү унадаг дугуйг дэлхийд анхдагч гэдгийг онцолсон юм. Моторт усны дугуй 20 км цаг хүртэл хурдлах чадалтай, эвхэгддэг учраас машины тээвэрлэн авч явахад хялбар юм.

20 км буюу зохион бүтээгч компанийн зүгээс маш хөнгөн дээрх дугуйг үйлдвэрлэх бүтээхэд 7 жилийг зарцуулсан бөгөөд Манта5 дугуй хэрэглэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Компанийн зүгээс дараагийн загварын дугуйнууд бүр ч хурдан явдаг болно гэдгийг онцолсон байна. 5790 фунт стерлингээр худалдаалагдах тус дугуйны урьдчилсан захиалгыг Мэнта компанийн цахим хуудсаар өгөх боломжтой юм. Уснаа явагч энэ унадаг дугуйн батарейг бүрэн цэнэглэхэд 5 цаг шаардагдах юм.

Хуваалцах