Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Уснаас 21 настай эрэгтэйг хоёр сартай хүүгийн хамт аварчээ

Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн аврах бүрэлдэхүүн хүрэлцэн очиж, 21 настай эрэгтэй, хоёр сартай эрэгтэй хүүхдийн амь насыг аварчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уснаас 21 настай эрэгтэйг хоёр сартай хүүгийн хамт аварчээ
Уснаас 21 настай эрэгтэйг хоёр сартай хүүгийн хамт аварчээ. Зураг: МҮОНРТ

Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Ахмадын амралтын хойно Хэрлэн голд “Субару” маркын авто машин живж байна гэсэн дуудлага өчигдөр 13:15 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн аврах бүрэлдэхүүн хүрэлцэн очиж, 21 настай эрэгтэй, хоёр сартай эрэгтэй хүүхдийн амь насыг аварчээ.

Түүнчлэн автомашиныг голоос гаргаж, аюулгүй газар байрлуулсан байна.

Хуваалцах