Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Уснаас аврах ажиллагааны мотоциклийг тээвэрлэх чиргүүлтэй боллоо

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор өөрсдийн санаачилгаар бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уснаас аврах ажиллагааны мотоциклийг тээвэрлэх чиргүүлтэй боллоо
Уснаас аврах ажиллагааны мотоциклийг тээвэрлэх чиргүүлтэй боллоо. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор өөрсдийн санаачилгаар бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд дэслэгч Ц.Наранбаатар даргатай Эрэн хайх, аврах 7 дугаар бүлгийн алба хаагчид уснаас аврах ажиллагааны мотоциклийг тээвэрлэх зориулалттай чиргүүлийг хийж гүйцэтгэлээ.

Ингэснээр аврах ажиллагаанд хүрэлцэн очих цаг хугацааг хэмнэх, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлээс хамгаалах боломжтой боллоо гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

Хуваалцах