Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уснаас хоёр иргэнийг аварлаа

Налайх дүүргийн 6 дугаар хороо “Өнөр" амралтын газрын урд голд Ланд-100 маркийн автомашин усанд живсэн,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уснаас хоёр иргэнийг аварлаа
Уснаас хоёр иргэнийг аварлаа. Зураг: МҮОНРТ

Налайх дүүргийн 6 дугаар хороо “Өнөр" амралтын газрын урд голд Ланд-100 маркийн автомашин усанд живсэн, дотор нь хоёр иргэн гацаж усанд осолдох нөхцөл байдал үүссэн гэсэн дуудлага дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа.

Ослын газар очиход 37 настай иргэн Г, 3 настай иргэн Э нар машинд гацсан эрэг рүү гарах боломжгүй болсон байдалтай байсныг шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж, хоёр иргэнийг аварлаа гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах