Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үсний боолтыг бугуйндаа зүүх нь аюултай

Охид, бүсгүйчүүдийн хувьд үснийхээ боолтыг бугуйндаа зүүх нь элбэг. Гэтэл энэ нь маш аюултай байдгийг cosmopolitan.com сайтад мэдээлжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үсний боолтыг бугуйндаа зүүх нь аюултай
Үсний боолтыг бугуйндаа зүүх нь аюултай. Зураг: МҮОНРТ

Охид, бүсгүйчүүдийн хувьд үснийхээ боолтыг бугуйндаа зүүх нь элбэг. Гэтэл энэ нь маш аюултай байдгийг cosmopolitan.com сайтад мэдээлжээ.

Audree Kopp хэмээх охин үснийхээ боолтыг бугуйндаа зүүснээсээ болж, амь насанд нь аюултай халдвар авсан байна. Тэрбээр бугуйн дээр үүссэн жижиг улаан шархыг эхэндээ амьтанд хазуулсан байх гэж бодож байсан ч тэрхүү шарх нь өдөр ирэх бүр томорч сүүлдээ охин эмнэлэгт үзүүлэхэд аюултай хор биеэр нь тарж байгаа учраас яаралтай мэс засалд орох ёстой гэжээ.

Харин түүний эмчийн ярьж буйгаар гупта хэмээх халдвар охины биед тарсан байсан бөгөөд энэ нь бактерийн гаралтай халдвар гэнэ. Энэхүү бактер охины байнга бугуйндаа зүүж явдаг үсний боолтноос илэрсэн гэдгийг ч мөн тэрбээр тодруулж хэлсэн байна.

Хуваалцах