Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усны холбогдолтой ослоор 8 хүний амь нас хохирчээ

2025 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол "Хилэнтийн гүүр"-ний доод талд хүн живсэн дуудлагаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усны холбогдолтой ослоор 8 хүний амь нас хохирчээ
Усны холбогдолтой ослоор 8 хүний амь нас хохирчээ. Зураг: МҮОНРТ

2025 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Дэлгэрмөрөн гол "Хилэнтийн гүүр"-ний доод талд хүн живсэн дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж энэ сарын 7-ны өдрийн 08:22 цагт буцалтгүй нэрвэгдэгчийг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Усны холбогдолтой ослын улмаас нийт 8 иргэний амь нас хохироод байна.

Иймд урин дулаан цаг ирж байгаа энэ үед, ЕБС-ийн сурагчдын амралт эхэлж байгаа эдгээр өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдүүддээ тавих хараа хяналттай сайжруулах, гол нуурын усанд сэрүүцэхээр орж болохгүй талаар хэлж ойлгуулан, аюулгүй байдлаа хангахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах