Усны нөөц ашигласны төлбөр нэмэгдлээ
Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг усны сав газар тус бүрээр тогтоож мөрдүүлэх тогтоолыг баталжээ. Тухайлбал, аж ахуй эрхлэгч хүнд үйлдвэрлэл эрхэлдэг бол нэг шоометр усанд 176 төгрөг 60 мөнгө, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг мөн архи, пиво согтууруулах ундаа үйлдвэрлэгч бол
Мэдээллийн алба

Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг усны сав газар тус бүрээр тогтоож мөрдүүлэх тогтоолыг баталжээ.
Тухайлбал, аж ахуй эрхлэгч хүнд үйлдвэрлэл эрхэлдэг бол нэг шоометр усанд 176 төгрөг 60 мөнгө, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг мөн архи, пиво согтууруулах ундаа үйлдвэрлэгч бол ашигласан усныхаа шоометр тутамд 103 төгрөг 30 мөнгө төлөх юм байна.
Мөн энэ тогтоолд ан амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах болон ургамал тарьж ургуулах замаар байгалийн баялгийг нөхөн сэргээх зэрэг тохиолдолд усны нөөц ашигласны төлбөрөөс 99 хувь хөнгөлөхөөр заасан байна.


















