Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усны нөөц ашигласны төлбөр нэмэгдлээ

Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг усны сав газар тус бүрээр тогтоож мөрдүүлэх тогтоол баталлаа. Тодруулбал, аж ахуй эрхлэгч хүнд үйлдвэрлэл эрхэлдэг бол нэг шоо метр усанд 176 төгрөг 60 мөнгө, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг мөн архи, пиво согтууруулах ундаа үйлдвэрлэгч бол

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усны нөөц ашигласны төлбөр нэмэгдлээ
Усны нөөц ашигласны төлбөр нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг усны сав газар тус бүрээр тогтоож мөрдүүлэх тогтоол баталлаа. Тодруулбал, аж ахуй эрхлэгч хүнд үйлдвэрлэл эрхэлдэг бол нэг шоо метр усанд 176 төгрөг 60 мөнгө, барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг мөн архи, пиво согтууруулах ундаа үйлдвэрлэгч бол ашигласан усныхаа шоометр тутамд 103 төгрөг 30 мөнгө тус тус төлөхөөр болжээ. Мөн энэ тогтоолд ан амьтан хамгаалах, өсгөн үржүүлэх, нутагшуулах болон ургамал тарьж ургуулах замаар байгалийн баялгийг нөхөн сэргээх гэх мэт тохиолдолд усны нөөц ашигласны төлбөрөөс 99 хувь хөнгөлөхөөр тусгасан байна.

Түлхүүр үг:ус
Хуваалцах