Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлүүд тогтмол ажиллаж байна
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг тогтмол ажиллаж байна.
Мэдээллийн алба

Иргэд, аялагч та бүхэн аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорихдоо тухайн газар, нутгийнхаа онцлогийг судалж, цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалж байна.