Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Усны салбарын төрийн жинхэнэ албан хаагчид мэдээлэл хийлээ

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол төрийн албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр хоморголон халсан тушаал, шийдвэрийг эсэргүүцсэн усны салбарын төрийн жинхэнэ албан хаагчид

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Усны салбарын төрийн жинхэнэ албан хаагчид мэдээлэл хийлээ
Усны салбарын төрийн жинхэнэ албан хаагчид мэдээлэл хийлээ. Зураг: МҮОНРТ

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол төрийн албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр хоморголон халсан тушаал, шийдвэрийг эсэргүүцсэн усны салбарын төрийн жинхэнэ албан хаагчид өнөөдөр МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

Усны хуулийг хэрэгжүүлэх төрийн байгууллага болох усны 17 сав газрын захиргааны дарга нарыг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын гаргасан энэ оны хоёрдугаар сарын 27-ны тоот тушаалаар нэгэн зэрэг ажлаас нь халсан байна. “Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт” нэрийн дор ийнхүү улс төрийн томилгоо хийж, усны салбарт ажиллагсдыг халж, тэдний оронд намын гишүүдээ ажилд томилж эхэлсэн аж.

Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 47, Цэнгэг усны төвийн найман төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн нь тус салбарын нийт ажилтны 50 хувь болж байгаа аж. Нэмж чөлөөлсөн усны 17 сав газрын захиргаадын албан хаагчдыг оруулж тооцвол одоогийн байдлаар нийт 64 хүн албан ёсоор ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Тус хэвлэлийн бага хурлын дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү...

Хуваалцах