Усны суурь хураамж авах шийдвэр гараагүй
Есдүгээр сарын байрны мөнгөө төлөхөд усны суурь үнэ хэмээн 5500 төгрөг нэмэгдэж бичигдсэн ч усны суурь үнэ авах талаар ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй гэдгийг албаныхан сануулжээ.
Мэдээллийн алба

Есдүгээр сарын байрны мөнгөө төлөхөд усны суурь үнэ хэмээн 5500 төгрөг нэмэгдсэн талаар иргэдээс гомдол гаргасан. Харин усны суурь үнэ авах талаар ямар нэгэн албан ёсны шийдвэр гараагүй гэдгийг албаныхан сануулсан. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хийсэн шалгалтаар 40 гаруй аж ахуйн нэгж, СӨХ, иргэд хууль зөрчиж усны суурь хураамж авч байгааг илрүүлжээ.
Тус зөвлөлөөс СӨХ-нд хандаж усны суурь хураамж хууль бусаар авсан айл өрхүүдийн мөнгийг дараа сарын байрны мөнгөөс нь хасч тооцох үүрэг даалгавар өглөө.


















