Усны түвшин хоногт 5-15 см-ээр нэмэгджээ
Өнөөдрийн байдлаар Ус судлалын харуул Сэлэнгэ-Зүүнбүрэн, Сэлэнгэ-Сүхбаатар, Хараа-Дархан, Балж-Дадал, Онги-Сайхановоо, Таац-Нарийнтээл орчимд үерийн түвшинг 5-10 см, Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 10 см орчим давсан хэвээр байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 25-ны өдөр ус судлалын харуул Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин хоногт 15 см орчим нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.