Уст цэгийг картаар үйлчилдэг болгох зорилт тавьжээ
Ус сувгийн удирдах газраас өөрөө өөртөө үйлчлэх “Уст цэг”-ийг санаачлан ажиллуулж эхэлжээ. Тодруулбал, “Уст цэг”-ийг Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хорооны есдүгээр гудамжинд ажиллуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар уст цэгээр гэрээ хийсэн 100-гаад айл өрхийн 400 гаруй хүн ам үйлчлүүлж байгаа аж
Мэдээллийн алба

Ус сувгийн удирдах газраас өөрөө өөртөө үйлчлэх “Уст цэг”-ийг санаачлан ажиллуулж эхэлжээ. Тодруулбал, “Уст цэг”-ийг Баянзүрх дүүргийн арванхоёрдугаар хорооны есдүгээр гудамжинд ажиллуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар уст цэгээр гэрээ хийсэн 100-гаад айл өрхийн 400 гаруй хүн ам үйлчлүүлж байгаа аж. Уст цэг нь -30 хэмээс +40 хэмд ажиллах боломжтой юм байна.
Цаашид тус “Уст цэг”-ийг илүү боловсронгуй болгох үүднээс карт уншуулан усаа авдаг болгохоор төлөвлөж байгаа аж. Ингэснээр орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэж, зарлага дөрөв дахин буурна гэх урьдчилсан судалгаа гарчээ.
Дашрамд дурдахад, гэр хорооллын иргэдэд нийт 560 ус түгээх байр үйлчилдэг бөгөөд эдгээрийн 310 нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон ус түгээх байр, 250 нь автомашинаар ус зөөвөрлөдөг цэг байдаг аж.


















