Устах аюултайд тооцогддог лемур сармагчны гурван ихэр зулзага хэвийн бойжиж байна
эхээс гарахдаа 100 гр жинтэй байсан бөгөөд арван сарын хугацаанд 2400 гр жинтэй болтлоо бойжжээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын Гуанжоу хотын Чанлун зэрлэг амьтны хүрээлэн дэлхийд ховордсон цоохор лемур сармагчнийг өсгөн үржүүлж байгаа аж. Тус хүрээлэн лемур сармагчны гурван ихэр зулзагатай болсон бөгөөд бүгд эр аж. Бяцхан лемур сармагчингууд эхээс гарахдаа 100 гр жинтэй байсан бол арван сарын хугацаанд 2400 гр жинтэй болтлоо бойжжээ.
Нэн ховор, ховордож болзошгүй гэсэн ангилалаас ховордож, устах аюултай гэх зэрэглэл рүү буурсан 817 зүйлийн амьтан, ургамал дэлхийн “Улаан ном”-д бичигдсэн байдаг. Эдгээрээс 51 нь хөхтөн амьтан бөгөөд олонх нь лемур сармигчны төрөл зүйлүүд аж. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор лемур сармагчны 90 хувь нь мөхлийн ирмэгт ирсэн юм.


















