Устгалд оруулсан малынхаа төлбөрийг авна
Халдварт өвчний улмаас малаа устгалд оруулсан малчдын хохирлыг төр хариуцдаг аж. Ингэхдээ 100 хувь төлөхгүй бөгөөд тухайн орон нутгийн малчин өвчилсөн малдаа акт үйлдэж төлбөрийнхөө тодорхой хувийг авах боломжтой ажээ.
Мэдээллийн алба

Анх Сүхбаатар аймгийн Онгон суманд илэрсэн малын шүлхий өвчин өнөөдрийн байдлаар тус аймгийн Дарьганга, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сум болон Хэнтий аймгийн нэг, Дорноговийн хоёр суманд тархаад байна. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах газрын мэдээлснээр одоогийн байдлаар нийт 479 үхэр шүлхийгээр өвчилсөн нь тогтоогдсон бөгөөд үүнээс 405-ыг нь устгалд оруулсан байна. Тодруулбал, Сүхбаатар аймагт 434 толгой малд дээрх өвчний шинэ тэмдэг илэрснээс 381-ийг нь, Хэнтий аймгийн Галшар суманд нэг, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх суманд 10 үхэр өвчилсөн байсныг устгажээ. Халдварт өвчний улмаас малаа устгалд оруулсан малчдын хохирлыг төр хариуцдаг аж. Ингэхдээ 100 хувь төлөхгүй бөгөөд тухайн орон нутгийн малчин өвчилсөн малдаа акт үйлдэж төлбөрийнхөө тодорхой хувийг авах боломжтой ажээ.


















