Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өсвөр насны хүүхдэд үйлчилсэн цэнгээний газарт хариуцлага тооцно

Цагдаагийн ерөнхий газраас бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон "Зөв тусгал" хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран насанд хүрээгүй хүнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өсвөр насны хүүхдэд үйлчилсэн цэнгээний газарт хариуцлага тооцно
Өсвөр насны хүүхдэд үйлчилсэн цэнгээний газарт хариуцлага тооцно. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газраас бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон "Зөв тусгал" хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран насанд хүрээгүй хүнд үйлчилж болзошгүй баар, цэнгээний газруудад гэнэтийн шалгалт явуулж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Love" баар ѳсвѳр насны хүүхдүүдэд үйлчилж байсныг илрүүлж, хариуцлага тооцохоор болжээ.

Дашрамд, улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхэд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрмийн гэмт хэрэгт холбогдож буй бөгөөд дийлэнх нь 16-18 насныхан байна гэж ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс мэдээллээ.

Хуваалцах