Өсвөр насны хүүхэд хоногт 2600 ккал хүнс хэрэглэх шаардлагатай
Өсвөр нас бол хүний амьдралын эрчимтэй өсөлтийн хоёр дахь үе юм.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Өсвөр нас бол хүний амьдралын эрчимтэй өсөлтийн хоёр дахь үе юм. Энэ насанд хүүхэд тухайн үеийн өндөр, жингээс хамаараад дунджаар 25-35 сентиметр өсөж, биеийн жин нь 20-25 кг-аар нэмэгддэг гэсэн судалгаа байна. Хурдтай өсөж яваа энэ насандаа шаардлагатай шим тэжээлээ хангалттай авч чадаагүй хүүхэд ирээдүйд анхаарал төвлөрөл муу, амархан өвчлөмтгий, бие бялдрын чадвар муу байдаг тухай мэргэжилтнүүд анхааруулж байна.


















