Өсвөр насны охидын жирэмслэлтийн дийлэнх нь хүсээгүй байдаг
Өөрсдөө хүүхдээрээ тэдэнд олон бэрхшээл тулгардаг.
М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Насанд хүрээгүй гурван мянга гаруй охин өнгөрсөн онд хүүхэд төрүүлжээ. Тэдний олонх нь хүсээгүй жирэмсэлсэн байсныг мэргэжилтнүүд хэлж байна. Өөрсдөө хүүхдээрээ тэдэнд олон бэрхшээл тулгардаг. Иймд охидын эрхийг хамгаалан, үйлчилгээ үзүүлдэг “Гүнж” төв дүүргүүдийн нийгмийн ажилтнуудтай хамтран залуу ээжүүдэд туслалцаа үзүүлдэг байна. Охидод хууль эрх зүйн зөвлөгөө өгөхөөс гадна, мэргэжил олгох зарим газартай холбож өгдөг тухай тус зөвийн захирал Ч.Ундрах ярилаа.
Хуваалцах


















