Өсвөр насныхан хар тамхины дайрлагад өртсөөр байна
Манай улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид тэр дундаа хар тамхинд донтох өсвөр насны хүүхдүүд улам бүр нэмэгдсээр байна.
Мэдээллийн алба

Манай улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчид тэр дундаа хар тамхинд донтох өсвөр насны хүүхдүүд улам бүр нэмэгдсээр байна. Донтсон хүүхдүүдийн зарим нь мансууруулах бодисны буруу хэрэглээнээс болж амиа алдаж байна. Зарим нь бие эрхтэнээрээ хохирч, үлдсэн насандаа дутуу ухаантайгаар хорвоог дуусгах тавилангаар өөрийгөө гавлаж байгаа нь өсвөр насны хүүхэд залуучууд дунд мансууруулах бодисны хор хөнөөлийн талаар мэдээлэл дутмаг байгааг ажил хариуцсан мэргэжилтэнгүүд үгүйсгэхгүй байна.
Түүнчлэн мансууруулах бодисонд донтсон хүүхдүүдийн эцэг эхчүүдэд ч мөн адил хандаж зөвлөгөө, туслалцаа авах төрийн болон төрийн бус байгууллага хомс байдаг зэрэг нь хар тамхи мансууруулах бодистой холбоотой эрх зүйн зохицуулалт дутуу байгаагийн илрэл юм.


















